2009-05-28 09:07:06
“Бүүвэй – Ээж “ эмнэлэг нь хүүхдийн мэдрэлийн зөвлөх эмч, АУ-ы доктор, клиникийн профессор П.Отгонбаярын санаачлагаар үүсгэн байгуулагдсан 0-18 хүртэлх насны хүүхдэд хүүхэд, мэдрэл, нярайн эмчийн тусламжийг үзүүлэх бүрэн боломжтой амбулаторийн үйлчилгээтэй эмнэлэг.
Эмнэлгийн эрхэм зорилго
Хүүхэд, ялангуяа нярай хүүхдэд үзүүлж байгаа эмнэлгийн тусламжийг боловсронгуй болгох, өвчлөлийг нярай үед нь эрт илрүүлж эмчлэх, хянах, өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх ажлыг чанарын өндөр түвшинд хүргэж улмаар бага, өсвөр насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад эмнэлгийн эрхэм зорилго оршино.
Эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа:
- Эрүүл, өвчтэй нярайг үзэх, оношлох, эмчлэх, хянах, зөвлөлгөө өгөх
- Мэдрэлийн эмгэгтэй 0-18 хүртэлх насны хүүхдийг үзэх, оношлох, эмчлэх, хянах, зөвлөлгөө өгөх
- 0-18 хүртэлх насны хүүхдэд хүүхдийн эмчийн үзлэг хийж, зөвлөлгөө өгөх
- Хүүхдийн хөдөлгөөн сэтгэхүйн хөгжлийг хянаж, хөдөлгөөний хоцрогдлыг эрт илрүүлэн, хөдөлгөөн засах эмчилгээг хийх
- Хөдөлгөөний хоцрогдолтой хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөлгөө өгөх, сургалт явуулах
Эмнэлгийн онцлог үйл ажиллагаа:
- Нярай хүүхдийн хөдөлгөөн, оюун ухаан, хэл ярианы хөгжлийг хянаж үнэлгээ өгөх, өөрчлөлтийг эрт нярай үед нь эмчлэх
- Хөдөлгөөн сэтгэхүй хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн эцэг эхэд сургалт явуулж зөвлөлгөө өгөх

